Цөмийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа зогсоох тухай Орос, Америкийн хэлэлцээ өнгөрсөн оны сүүлчээр Москвад явагдсан юм.
Хэлэлцээний явцад цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хангахад зориулагдсан Америкийн тусламжаас Оросын тал татгалзсан тухай The Boston Globe сонин гарын үсэг зурагдсан баримтын хуулбарт тулгуурлан бичжээ.
Хэлэлцээнд АНУ-ын Эрчим хүчний яам, Пентагон, Төрийн департаментын төлөөлөгчид нарын дөч орчим хүн оролцжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР