Зогсоолгүй байхад дугуй түгжиж болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.01.24-нд нийтлэгдсэн

Зогсоолгүй байхад дугуй түгжиж болохгүй гэв

Засгийн газрын харьяа 11-11 төвд ирүүлсэн иргэдийн гомдолд авто машины зогсоолгүй байхад дугуй түгжих нь чирэгдэл уяруулж байна гэжээ. Энэ тухай №1501230746 дугаараар хандан иргэн “УКТЭ-ийн урд машины зогсоол байхгүй байхад дугуй түгжээд мөнгө нэхэмжилж байна. Энэ талаар маш гомдолтой байна. Улаанбаатар хот даяар машины зогсоолыг хангалттай байгуулж өгнө үү” гэжээ. Мөн энэ тухай гомдлыг №1501220017 дугаартай зочин тавьсан байна. Тэрээр  “Машин ачилтын компаниуд дүрэм журмаа зөрчиж байна.Иргэдийн эд хөрөнгөнд хохирол учруулах , хүч хэрэглэн ачиж , дүрэм журмаа зөрчиж байна.Машин ачихдаа иргэнд мэдэгдэж дуут дохиогоор мэдэгдэх ёстой гэдэг хирнээ мэдэгдэхгүй ачиж байна. Учруулсан хохирлоо барагдуулах дүрэм журам байдаггүй, иргэд хохироод үлдэж байна” гэжээ. Түүнчлэн Монос анагаах ухааны дээд сургууль оюутнуудыг ангиар нь шалгалтад унагаж, дахиад шалгалт өгөх болоход 68 мянган төгрөг шаардаж байгаа гомдлыг №1501237054 дугаараар хандаж хэлжээ. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг мөн анхааралдаа авахыг сануулсан байна.

Мөн төвд дараах гомдлууд иржээ.

№1501235978 СХД-ийн 29-р хороо Драгон дээр маш их машин байна. Үүнээс болж ойр орчмынх нь оршин суугчид нил утаан дунд амьдарч байна. Драгон нүүлгэнэ гэж байсан юу болсон бэ. Арга хэмжээ авч өгнө үү.

№1501230011 Хан -Уул дүүргийн 15 хороо Хавай товн байрны хойно Визардын 56г байрны урд бохир халиад аюул болж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд нь яаралтай арга хэмжээ авч өгнө үү. Жил болгон бохир халиад оршин суугч бидэнд хүндрэлтэй байна. Янз бүрийн халдварт өвчин гарах магадлал маш өндөр байна.

№1501235276 СХД-ийн 30-р хороонд амьдардаг. Нэгдүгээр сарын 22-нд тог тасалсан байна. Дуудлага өгөхөд 5000 төгрөгөөр залгана гэж байна. Улс орон даяар төрийн албан хаагчдын цалин буугаагүй байгаа. Гомдолтой байна.

№1501233476 Чингэлтэй дүүргийн иргэд харьяаллын дагуу хувийн Ачтан эмнэлгээр үйлчлүүлдэг. Гэтэл 75 настай ээжийгээ цөсний хагалгаанд оруулахаар тухайн эмнэлэгт хандтал 700 мянган төгрөг нэхэж байна. Улсын эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа энэ эмнэлэг иргэдийн эрүүл мэндээр бизнесс хийж байгаад гомдолтой байна. Хагалгааг хийлгэхэд нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлдэггүй гэж байна.

№1501223962 Шилэн дансны тухай хуультай адил Төрийн бус байгууллагуудын санхүү, дансыг шалгаж, олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй байна. Зарим нэг ТББ-ын санхүүжилт нь гадаадаас болон рекит шантаажаар санхүүждэг. Зорилгоосоо гадуур хувийн ашиг сонирхлоор санхүүжилт олгогдож, зарцуулагдаж байна

№1501227835 Утаагүй улаанбаатар гэж ярьчихаад тэрэндээ тохирсон хүмүүсээ бодсон ажил огт хийхгүй юмаа. Нүүрс түлэхгүй халаалт хэрэглэж байгаа айлаа журманд ийм тень заагаагүй гээд хөнгөлөлт эдлүүлэхгүй. Тог үнэ нэмэгдээд төлбөр 150 мянган төгрөг гарч байна. Төлбөрөөсөө 110 мянгыг хийгээд үлдсэнийг нь хийж чадаагүй байхад тог тасдчихсан байх юм. Уян хатан хандаж болдоггүй юм уу.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж