Саудын ван Абдалла нас барсан мэдээний дараа дэлхийн нефтийн үнэ нэмэгдсэнийг биржийн арилжааны мэдээлэл гэрчилж байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр нефтийн санал их байгаа учраас энэ өсөлт нь удаан үргэлжлэхгүй гэж Bloomberg үзжээ.
Saudi Press Agency агентлагийн мэдээгээр, хойд тэнгисийн Brent маркийн үнэ 2,6%-иар, WTI маркийнх 3,1%-иар тус тус нэмэгджээ. Баасан гаригийн өглөөний арилжаагаар, Brent нефтийн баррель нь 49,47 доллараар, америкийн WTI нефтийн баррель нь 47,20 доллараар тус тус худалдаалагджээ.
Саудын Араб нь дэлхийн нефтийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд экспортлогч юм. Саудын ван Абдалла ибн Абдель Азиз 91 насандаа Эр-Риярдын нэгэн эмнэлэгт таалал төгсчээ. Абдаллагийн тушаалыг хаан ширээ залгамжлагч, эцэг нэгт жонон Сальман ибн Абдель Азиз Аль Сауд залгамжлан авч байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР