Нөөц долоон тэрбумаар дундрав

Хуучирсан мэдээ: 2015.01.24-нд нийтлэгдсэн

Нөөц долоон тэрбумаар дундрав

Фото: Павел Лисицын / РИА Новости

Нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн дотор Оросын  алт, валютын нөөц 6,8 тэрбум доллараар дундарч 379,4 тэрбумд хүрсэн талаар төв банкных нь мэдээнд дурдагджээ.

2014 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын  сан хөмрөг нь 33,42 тэрбум доллараар унасан байлаа. Банкуудад валютын зээл олгосноор  нөөц буурсан гэж тэр үед Төв банк нь тайлбарлаж байлаа. Мөнгийг валютын дуудлага худалдаа ба “валютын своп” хийхэд ашигласан гэж ТБ хэлж байлаа.  Мөн нөөцийн дундралд евротой харьцуулах доллар  чангарсан нь нөлөөлсөн байна.

Оросын алтны нөөц нь арваннэгдүгээр сард 19 тонноор нэмэгдэн 1187,5 тоннын хэмжээнд хүрсэн нь  сүүлийн 20 жилийн дотор хамгийн өндөр хэмжээ болжээ.  Олон улсын нөөц гэдэг нь Оросын банкны  эзэмшдэг  төлбөрийн өндөр чадвартай гадаадын хөрөнгө бөгөөд  тэр нь гадаад валют,  зээлийн тусгай эрх, ОУВС дахь нөөцийн байр суурь, алтан нөөцөөс бүрэлддэг. Тэр нь үндэсний валютын ханшийг барих хэрэгсэл юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж