Сар шинийн баяраар хэтэвчиндээ хэмнэлт хийе

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Сар шинийн баяраар хэтэвчиндээ хэмнэлт хийе

Тун удахгvй монгол тvмний уламжлалт баяр цагаан сар тохиох гэж байна. Энэхvv баярыг ойртох тусам хамгийн гол хэрэглээ болсон ууц, ул боов, бэлэг сэлт, гурилын vнэ тэнгэрт хаддаг билээ.

Хvн болгон л уг баярыг хэрэндээ л элбэг, дэлбэг сайхан тэмдэглэж ирсээр байсан. Тэгвэл энэ жил ємнєх жилvvд шигээ юу хvссэнээ авч чадахгvй ихээхэн хэцvv байгаа. Учир нь энэ жил эдийн засгийн хямрал гээч зvйл тохиолдож зарим нэг айл єрх єдрийн хоолгvй єнгєрєєж байгаа. Хэдий нєхцєл байдал ийм байсан ч бид уламжлалт ёсоо мартаж болохгvй хэмээн єєрсдийнхєє хэр хэмжээнд тааруулан тэмдэглэх нь ойлгомжтой. Бидний єнєєдрийн хєндєх гэж буй нэг асуудал бол бэлэг. Єєрєєр хэлбэл, энэ жил хямрал нvvрлэчихээд байхад бэлэг сэлт барьж орсон гарсан айл болон ах дvv нараа хvндрvvлэхгvй байх vvднээс “Хямралын vед бэлэг барихгvй байхыг уриалъя” гэсэн vгийг олон хvн биднээр дайж буй юм.

Товчхондоо ах дvvсээрээ нийлж золголт хийж идээ будаагаа идэж сайхан шинэлье л гэж хэлж байгаа юм. Тvvнээс хэрэгтэй хэрэггvй хятад, солонгосын бэлэг сэлтийг худалдан авч хэтэвчээ хоослохгvй байхыг маш олон хvн дэмжиж байна. Хамгийн гол нь хайртай дотны хvмvvсийнхээ гарыг цайлгахдаа архи, тамхи, гэх мэтийн хор болсон зvйлийг битгий нэг нэгэндээ бэлэглэ гэж хэлэх нь зєв байх.
Хатуухан хэлэхэд бид эрээний хог дээр хэвтэж байгаа хэдхэн мо-гийн vнэтэй оймсийг хар захын наймаачдаас хэд нугалж авдаг. Гэтэл єнєєх хэд нугалж авсан чанаргvй оймс нь амьтан хvний гар дамжиж явсаар байгаад бидэн дээр буцаад ирдэг нь нууц биш. Тvvнчлэн зарим нэг хvмvvс єєр айлын єгсєн бэлгийг дvйцvvлэн vзэж байгаад яг тvvнтэй адилхан бэлгээр хариу барьдаг тохиолдол ч бий. Энэ нь нєгєє л нэг оймс шvv дээ. Энэ нь явсаар байгаад бэлэг биш бие, биенээ хуурдаг дамжуулж тоглодог бараа болж хувирч байгаа юм. Тиймээс л цагаан сарын бэлэг гэдэг зvйлийн утга учир алдагдаж бэлэгнээс татгалзах цаг нь болжээ гэдгийг хэлж буй юм. Хэрвээ азай буурлууд маань vнэхээр бэлэг єгєхийг хvсэж байгаа бол хvний алгыг атга чихэрээр болов баярлуулж болох юм шvv дээ. Гэтэл монголчууд заавал ч vгvй том бэлэг єгч байж єєрсдийнхєє чанар чансааг тодорхойлно гэж том андуурдаг. Vvнийг нь монголчуудын нэрэлхvv зан гэж хэлж болно.

Хэрвээ бид нэрэлхvv зангаа хаяж єєрчлєлтийг єєрсдєєсєє эхэлбэл удахгvй болох сар шинийн баяраар бэлэг єгєхєє болих шиг амархан зvйл байхгvй. Уг нь бид эрт дээр vеэсээ идээ будаагаа єрж, амттан шимттэнээрээ хэн нэгнийгээ дайлж, урамтай vгээ харамгvй хэлээд тохойг нь єргєж золгоод гаргадаг сайхан уламжилтай. Vнэхээр бэлэг сэлт єг­­мєєр байвал vндэсний vйл­­двэрлэлээ дэм­­жиж дотоддоо хєрєнгє оруулалт хийх нь хамгийн зєв алхам. Жилийн жилд хямд чанаргvй бэлэг худалдаж авсаар байгаад бид хэдэн тэрбум тєгрєгийг гадны улс орон руу урсаж байгааг би лав тооцоолж чадахгvй. Vгvй ядаж єнєє маргаашгvй гарах гэж буй vндэс­­ний vйлдвэр­­лэлийн vзэс­­гэлэн худал­­даанаас тvл­­хvvрийн сав­­хин оосор, хєєрєгний уут, цvнх, гутал, дэвтэр, vзэг гэх зэрэг авсаархан, хvний амьдралд хэрэгтэй зvйлvvдийг “Мишээл экспо”, Дvнжингарав” гэх мэт худалдааны тєвєєс худалдаж авбал тэр мєнгє манай ядруухан эдийн засагт нэлээд их хєрєнгє оруулалт болох нь дамжиггvй. Єєрєєр хэлбэл, хvнд бэлэглэхэд хэрэгтэй, нvvр улайлгахгvй єгсєн авсан хоёртоо єлзийтэй олон бараа бvтээгдэхvvн тэнд байна гэсэн vг. Эцэст нь хэлэхэд сар шинийн vндэсний баяраараа бие биедээ бэл бэлчингээ гайхуулах бус сэтгэлийн сайхныг мэдрvvлж, vгийг сайныг нэг, нэгэндээ харамгvй хэлье гэсэн санааг та бага ч болов хэрэгжvvлбэл таны амьдралд маш их ач тусаа єгєєд зогсохгvй таны хэтэвчинд байгаа хэдэн тєгрєг ч хэмнэгдэх нь лавтай. Юутай ч удахгvй болох цагаан сарыг архи, тамхи, элдэв янзын хэрэгтэй, хэрэггvй бэлэг сэлтнээс татгалзья гэж монголчуудаа уриалмаар байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж