Коби 3 жилд 90 сая доллар авна

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Коби 3 жилд 90 сая доллар авна

Коби Брайант гэрээгээ 3
жилээр сунгалаа. Тэрээр Лос Анжелес Лейкерст
багт 2013-2014 оны улирлыг дуустал тоглох болж байгаа бөгөөд сунгасан 3
жилийн хугацаандаа 90 орчим сая долларын цалин авах нь. 3 жилд 90
сая!Ирэх улирал дууссаны дараа Кобигийн шинэ гэрээ хэрэгжиж эхлэх болно.

Коби энэ улиралд 23 саяын цалин авч байгаа бол дараа улиралд 24.8 саяыг
авна.

“Тоглогч бүх л кареерийнхаа турш нэг хотод, нэг багт тоглох нь их
ховор. Миний сэтгэл үүнд их сэтгэл хөдөлж байна” гэж Коби өнөөдөр Ютаг
хожсоныхоо дараа хэлж.

Коби 2011-2012 оны улиралд 27.4 саяыг, дараагийн улиралд нь 30.2
саяыг, сүүлийнхээ улиралдаа 32 саяыг авах юм. Тэр үед Коби 35 нас хүрсэн
байх болно.

Кобигоос уг гэрээ өөрийнх нь хувьд сүүлийнх үү гэж асуухад,
“Мэдэхгүй
юм, гэхдээ тийм байх магадлалтай” гэжээ.

Кобид НБА-д 14 дэх улиралдаа тоглож байгаа, зөвхөн Лейкерсийн
төлөө.

Кобигоос гадна По Газоль, Рон Артист нар ч Лейкерст удаан тоглоно.
Ламар Одом, Эндрью Байнум нарын гэрээ 2012-2013 оны улирлын дараа
дуусна. Тэгэхээр Лейкерс ирэх 3 жилд лав аваргын төлөө өрсөлдөх баг
хэвээр байх нь.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж