Жүжигчин Т.Билгүүн осолд орж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Жүжигчин Т.Билгүүн осолд орж амиа алджээ

“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд оржээ. Ослын улмаас  жүжигчин Т.Билгүүн амь насаа алдсан байна. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр жүжигчдийн сууж явсан автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас тус продакшны жүжигчид гэмтэл бэртэл авч одоогоор хоёр жүжигчний биеийн байдал хүнд байгаа аж. Биеийн байдал нь хүнд байгаа хоёр жүжигчинд Шилийн гол аймгийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. 

Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Хөх хот болон Эрээнд суугаа манай Консулын газарт энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. БНХАУ-ын холбогдох байгууллагуудад “Ийм мэдээлэл гарсан байна гээд яаралтай хариу өгнө үү” гээд хандсан. Албан ёсны мэдээлэл ирэхээр мэдэгдэнэ” гэлээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж