Орон нутгийн эрхийг нэмэгдүүлнэ | News.MN

Орон нутгийн эрхийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Орон нутгийн эрхийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордонд Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх нь сэдэвт чуулган зохион байгуулж байна. Үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан болж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхирваа даргаллаа. Түүгээр нутгийн удирдлагыг шинэтгэх, орон нутгийн төсвийн шинэтгэл, иргэдийн оролцоо ба нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотойгоор хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвээр ярилцаж байгаа юм.

Чуулганд оролцогчид нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тусам улс орны хөгжил хурдасдагийг хэлж байлаа. УИХ-аас орон нутгийн төсвийн дээд, доод хэмжээг тогтоож, орлогоо нэмэгдүүлж, зарлагаа хэмнэвэл үлдэгдэл хөрөнгийг дээд шат нь төвлөрүүлэн хурааж авахыг хориглосон хууль эрх зүйн орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй гэдгийг оролцогчид ярьцгааж байв. Мөн төсөв хөрөнгийг хуваарилахдаа тухайн орон нутгийн алслагдсан байдал, хүн амын тоо, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзаж байх ёстой гэсэн юм. Мөн 840 гаруй хүнтэй сум, 240 мянган иргэнтэй дүүргийг ижил үзэж адилхан мөнгө хуваарилдаг нь буруу гэлээ. Гурван мянган хүнтэй дундаж сум хөгжлийн сандаа 100 сая төгрөгтэй байвал хөгжих боломжтой гэсэн санал ч гарлаа. Үдээс хойш Төсвийн ил тод байдал, Орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх нь, Иргэдийн оролцооны хууль эрх зүйн орчин зэрэг гурван сэдвээр салбар хуралдаанууд болох юм.

Д.ОЮУН

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.terguun.net 2011-05-27 203.169.52.150

Насанд хүрсэн бол ороод ир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж