Монголын чадварлаг эмэгтэй хамтлагуудыг нэг хэмээн үнэлэгддэг “Гурван охин” хамтлагийнхан нам гүмхэн байх болсон. Шинэ уран бүтээлийнхээ нээлтийг “B production”-ны шинэ улирлын нээлттэй зэрэгцүүлэн хийсэн тэднээс одоог хүртэл дорвитой шинэ бүтээл төрөөгүй гэхэд болно.
Тэгвэл тус хамтлагийн дуучин Б.Анхмаа “Учрал” киноны Туул гэх бүсгүйн дүрийг бүтээхээр болжээ. Ер нь л кино урлагт хүч сорих дуртай дуучин бүсгүй өмнө нь хэд хэдэн уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан гэдгийг манай уншигчид андахгүй болов уу.
Сонирхуулахад “Aurora” студийн “Учрал” киноны зураг авалт нэгдүгээр сарын сүүлээр эхлэх бөгөөд хавар кино сонирхогчдод хүрэх нь ээ.
Э.ТЭКҮ