Богд сумынхан сайчуудаа шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Богд сумынхан сайчуудаа шалгарууллаа

Баянхонгор аймгийн Богд сум жил бүр сайчуудаа шалгаруулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу 2014 оны Сумын сайн малчин, сумын шилдэг ажилтан, алба хаагчдыг шалгаруулах "Мэдээлэл, сурталчилгааны өдөрлөг"-ийг энэ сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Эл өдөр Тэмээний уралдаан, бөхийн барилдаан, гар бөмбөг, шагай, шатрын тэмцээнүүдийг зохион байгуулсан юм. Зохион байгуулсан тэмцээн уралдаанд нутгийн залуус идэвхитэй оролцсон төдийгүй зэргэлдээ сумдаас баг, тамирчид ирж оролцох болсон нь уламжлалт тэмцээнийг илүү сонирхолтой болгож байгаа талаар нутгийн удирдлагууд онцлон хэлж байсан юм. 2015 онд Богд сумын хувьд тэгш ой дохиосон онцлогтой жил болж байгаа. Тиймдээ ч нутгийн удирдлагуудын зүгээс орон нутагтаа их бүтээн байгуулалт өрнөсөн онцлогтой жил байх болно гэдгийг онцлон хэлж байсан юм. 

Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж