Японы иргэдийг цаазлахад хэдхэн цаг үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Японы иргэдийг цаазлахад хэдхэн цаг үлдлээ

Кенжи Готогийн ээж Жунко Ишидо

 

Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн шаардсан 200 сая ам.долларыг яаралтай төлөхгүй бол тав хүрэхгүй цагийн дараа хоёр иргэн нь хэт даврагчдын цаазлуулах болоод байна. Энэ үед хэт даврагчдад барьцаалагдсан сэтгүүлч Кенжи Готогийн ээж Токио хотноо өнөө өглөө /I.23/ хэвлэлийн хурал хийж, хүүгээ аврахыг гуйлаа. Жунко Ишидо “Хүү минь исламын шашин, мусульманчуудын дайсан биш шүү дээ. Илүү сайхан дэлхийг бий болгож, хүүхдүүдэд туслахын төлөө л олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсөн сайхан сэтгэлтэй хүн. Түүнийг аврахад хэдхэн цаг үлдлээ. Хүүг минь гэрт нь эсэн мэнд эргүүлэн авчирахын тулд Японы Засгийн газрыг чадах бүхнээ хийгээсэй гэж хүсч байна” хэмээн нулимс дуслуулан учирлав. Кенжи Готогийн эхнэр саяхан амаржиж, хосууд хүүхэдтэй болоод буй аж.

 

“Исламын улс” бүлэглэл Кенжи Гото, Харуна Юкава нарын бичлэгийг өнгөрсөн мягмар гаригт /I.20/ цацаж, Японы Засгийн газарт 72 цагийн хугацаа өгсөн юм. Үүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард исламын хэт даврагчид Кенжигийн гэр бүлээс барьцааны мөнгө нэхэж байсан гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Telegraph

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж