Шарсан болон жигнэсэн загасны махыг тогтмол хэрэглэвэл зүрхний дутагдалд орохоос сэргийлнэ. Энэ мэдээ гэхдээ ахимаг насны эмэгтэйчүүдэд хамаатай. Цэвэршилт явагдсан 50-79 насны 84 мянган эмэгтэйд 10 жилийн турш хийсэн судалгаа долоо хоногт доод тал нь таван удаа загасны мах иддэг ахимаг насны эмэгтэйчүүдийн зүрхний дутагдалд орох эрсдэл 40 хувиар бага байгааг нотолжээ. Тэднийг сард 1-2 удаа загасны мах иддэг болон огт иддэггүй ижил насны эмэгтэйчүүдтэй харьцуулсан юм. Товчхондоо, 50-аас дээш насны эмэгтэйчүүд загасны мах тогтмол идвэл зүрхний шигдээсээр өвчлөхгүй байж болох нь.
Чикагогийн их сургуулийн эрдэмтэд дээрх судалгааг хийсэн бөгөөд загасны махыг яаж бэлтгэж идэх нь чухал гэдгийг сануулж байна. Тэдний зөвлөснөөр жигнэсэн, ил гал даар шарсан загсаны мах илүү үр дүнтэй гэнэ. Хамгийн түгээмэл арга болох хайруулын тавганд тосонд шарсан загасыг харин ч муу нөлөөтэй хэмээн тэд баталж байна. Долоо хоногт нэг удаа ийм шарсан загас иддэг байлаа гэхэд зүрхний дутагдалд орох эрсдэл 48 хувиар өсдөг хэмээн мэдээлэв.
Гол нь загасны маханд байгаа Омега-3 цусны даралтад нөлөөлснөөр зүрхний өвчнөөс сэргийлдэг байна.