Саудын ван Абдулла ибн Абдул-Азиз аль-Сауд уушгины өвчний улмаас эмнэлэгт нас барсныг өнөө өглөө /I.23/ мэдээллээ. Саудын ван 91 насандаа таалал төгссөн байна. Абдулла ибн Абдул-Азиз аль-Сауд нь 2005 онд Саудын хаан ширээнд суусан юм. Түүний орыг залгамжлагчаар 2012 онд дүү Салманыг нэрлэсэн байсан аж. Салман ибн Абдул-Азиз аль-Сауд нь өдгөө 79 настай аж.
Салман вангийн хүү Султан нь цэргийн нисгэгч бөгөөд Арабын хамгийн анхны сансарын нисгэгч аж. Харин Салманы дүү Мукрин нь Саудын вангийн угсаа залгамжлагчаар нэрлэгджээ. 1953 оноос Саудын хаан ширээг ахаас нь дүүд шилжүүлэх болсон аж.
Абдулла нь 1924 онд Саудын ван Абдул-Азиз аль-Саудын 16 эхнэрийн найм дахь нь болох Фахдагаас төржээ. Тэрээр Саудын вангийн 37 хүүгийн 13 дахь нь болон мэдэлсэн аж. Абдулла 1962 онд Саудын үндсэний гвардын командлагчаар томилогдсон бөгөөд 1982 онд угсаа залгамжлагчаар нэрлэгдсэн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС