–Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн манлай бөхөөр тодроход хоёр даваа үлдлээ–
Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлвэл 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэж, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ. Тиймээс их аваргын хувьд одоо хоёр л ялалт байгуулахад 15 дахь өдрийн барилдааныг хүлээлгүй түрүүлэх юм.
Хакүхогийн хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сарын башёд түрүүлж, 32 дахь түрүүгээ авснаар Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцсэн билээ. Сүмо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь ёкозүна Тайхо Коки хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн түүхтэй аж.
МАКҮҮЧИ ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал – 32
- Ёкозүна Тайхо – 32
- Ёкозүна Чиёонофүжи – 31
- Ёкозүна Асашорюү Д.Дагвадорж – 25
Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёгийн 13 дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатотой барилдана. Мөн энэ өдөр ёкозүна Харүмафүжи ёкозүна Какүрюү нар оноолт таарчээ. Харин найман барилдаанд ялагдаж, сэкивакэ цолоо алдах нь тодорхой болсон Ичиножёо А.Ичинноров комүсүби Точиоозантай барилдах юм. Манай бусад бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Токитэнкү А.Хүчитбаатар нар тавин хувийн амжилтаа үзүүлээд байгаа бол тэмцээний эхний өдрүүдэд хоёр озэки цолтонг давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.
МОНГОЛ БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ (12 өдрийн дараах байдлаар)
Макүүчи:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-2
Ёкозүна Какүрюү М.Ананд 9-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-8
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-6
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 8-4
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 3-9
Барууны 4 Таканоива А.Баасандорж 4-8
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-8
3үүний-9 Сэйро А.Өнөболд 6-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 6-6
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-9 гэсэн амжилттай явна.
Ч.БОЛОР