Жүжигчин, модель Жейн Фонда Мэриленд хотод хийгдсэн уулзалт дээр 1972 онд Вьетнамд авахуулсан зурагтаа харамсаж байна гэж мэдэгдснийг The Hollywood Reporter мэдээлэв.
Уулзалтад Вьетнамын дайны 50 ахмад дайчид ирцгээсэн ба тэдний зарим нь Фонда Вьетнамын цэргийнхнээр хүрээлүүлэн их бууны суурин дээр сууж байгаа зургийг барьцгаасан байна. Одоо 77 настай Фонда уг зургийг “ том алдаа” гэж нэрлэжээ.
"Би үргэлж энэ талаар ахмад дайчидтай ярилцахаар оролддог. Олон хүнийг би америк цэргийн эсрэг гэж бодогдуулсан энэ асар том алдаа маань намайг үхэн үхтэл гуниглуулж байх болно» Фонда мэдэгдсэн байна.
Фонда 1972 онд Хойд Вьетнамд очоны дараа түүнийг Ханойн Жейн гэж нэрлэн АНУ-д бутруутгасан юм. Тэрээр Ханойн радиогоор хэд хэдэн удаа ярьж, америк цэргүүдэд хандан энэ дайнд оролцохгүй байхыг уриалж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР