-Барак Обама өөрийн илгээлтэд гадаад дотоод бодлогын тэргүүлэх чиглэлийг заалаа-
Барак Обама. ИТАР-ТАСС/EPA
Барак Обама Америкийн эдийн засгийг хөгжүүлэх талаар
АНУ-ын эдийн засаг зогсонги байдлынхаа дараа амжилттай сэргэж тогтвортой өсөлтийг үзүүлж байна гэж Барак Обама нэгдүгээр сарын 20-нд Конгресст илгээлтээ уншихдаа хэлжээ. Ажлын шинэ байр бий болгох ажиллагаа 1999 оноос хойш хамгийн хурдтай байна. Ажилгүйдлийн түвшин санхүүгийн хямралын өмнөх түвшнөөс доогуур байгаа хэмээн тэр тэмдэглэв.
“Өсч буй эдийн засагтай, буурч буй алдагдалтай, эрчимтэй ажиллаж байгаа аж үйлдвэртэй, эрчим хүчний үйлдвэрлэлийн нэмэгдэлтэй энэ агшинд дэлхийн бусад үндэстнүүдийг бодвол бид өөрийн ирээдүйг зурах асар их эрх чөлөөтэй бид зогсонги байдлаас бослоо” АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама.
Эдийн засгийн амжилтаа бататгахад чиглэгдсэн төсвийн багцын саналаа хоёр долоо хоногийн дотор Конгресст илгээхээр Обама амлав.
Обама Америкийн эдийн засгийн ололтуудыг дурьдлаа. Гадаадын нүүс ус төрөгчийн хамаарлаа буулган нефть, байгалийн хийн болон салхин эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд нэгдүгээрт орсон, иргэдэд хүртээлтэй эмнэлэгийн даатгалын систем, цалин хөлс нэмэгдсэн зэргийг гол ололтуудад оруулан тэр хэлэв.
Хүмүүс орон гэртэй болох, хүүхдээ асрах, коллежид суралцах, эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдах, тэтгэвэр тэтгэмж авч байгаа, зарим ажилтнуудын татварыг буулгах зэргийн асуудлыг төсвийн шинэ саналуудад тусгана гэж тэр хэлэв.
“Бизнест XXI зууны дэд бүтэц болох орчин үеийн боомтууд, бат бэх гүүр, хурдан галт тэрэг, интернэтийн хурдан үйлчилгээ хэрэгтэй. XXI зууны бизнес нь Америкийн Шинжлэх ухаан технологи, бүтээмж, судалгаан дээр түшин тулна” хэмээн Америкийн лидер мэдэгдлээ.
Барак Обама Украины байдлын талаар
Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын зарчмыг Украинд АНУ барьж байна. Энэ тухайгаа тэрээр илгээлтдээ тайлбарлав. Цагаан ордны эзэн “АНУ-ын цэргийн хүчин чадвар, дипломатын хүчийг үзүүлж байна” гэж өгүүлжээ.
“АНУ холбоотнуудынхаа хамт зогсож байгаа бол Орос тусгаарлагдаж, эдийн засаг нь хөөрхийлөлтэй байдалд орсон” АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама.
"Илүү том орнууд хэмжээгээр бага орныг айлгаж болохгүй гэсэн зарчмыг бид барин Оросын түрэмгийллийн эсрэг зогсон Украиныг дэмжиж, холбоотнууддаа урам өгч байна” хэмээн Обама онцлов.
Кубын бүслэлтийг зогсоох талаар
АНУ-ын Конгресс энэ жилдээ багтаан Кубын бүслэлтийн хоригоо цуцалж эхлэх ёстой гэж Обама хэлэв. Вашингтон, Гавана хоёрын харилцааг хэвийн болгох нь баруун бөмбөрцөг дэх үл итгэх өвийг арилгах чадвартай хэмээн тэр үзэв.
Хориг арга хэмжээг цуцалснаар харилцааг сайжруулах боломжтой гэж Куба үзэж байна. ЕРА/ALEJANDRO ERNESTO
Хэрэв Конгресс Иранд хоригоо чангатгавал Обама түүнд нь хориг тавина
Цөмийн материал ашиглах тухай Ирантай байгуулах гэрээнд асуудал гарч байгаа гэхдээ Вашингтон Тегераныг цөмийн зэвсэггүй болгох өөр арга хэрэгсэлтэйг Обама хэлэв.
Тэрээр Конгресст хандан Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгахгүй байхыг уриалав. Дипломатын хүчин чармайлтыг тэр нь унагана гэж Обама үзжээ.
“Исламын улс”-тай хийх тэмцлийн тухайд
Орон улсын төвшинд террористуудын эсрэг нэг талыг барин тэмцэх эрхээ АНУ өөртөө авч үлдэнэ. Ерөнхийлөгч мэдэгдэхдээ, террорын халдлагад өртсөн орнууды иргэдтэй эв санааны нэгдэлтэйг Обама сонсгов. Америкийн тэргүүллийн ухаалаг төрөлд би итгэдэг. Цэргийн хүчин чадвараа хүчтэй дипломаттай бид зохицуулан хөдлөх нь бидэнд өөрсдийгөө дагуулах бололцоог бүхнээс илүүтэйгээр гарган өгч байна.
Тэр “Исламын улсын” эсрэг цэргийн хүч хэрэглэх зөвшөөрөл гарган өгөхийг Конгресст уриалжээ.
Тагнуулын ажиллагааны талаар
Тагнуулын алба нь хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй хамт үйл ажиллагаагаа илүү тод болгон улс орныхоо аюулгүй байдлыг хангахад хор хөнөөл гаргахгүй байх ёстойг Обама хэлэв. Иргэдийн мөрдөн тагнах асуудлаар мэтгэлцээн явуулахаас татгалзахгүйг Обама дуулгалаа.
Афганистан дахь ажиллагаа төгслөө
Афганистан, Иракт одоо Америкийн 15 мянган цэрэг үлдээд байна. Энэ тоог Обама илтгэлдээ дурьдав.
“Манай цэргийн ажиллагаа Афганистанд төгслөө” гэж тэрээр онцлон тэмдэглэв. Зургаан жилийн өмнө Ирак, Афганд манай 180 мянган цэрэг байсан бол одоо тэнд 15 мянгаас бага америк цэрэг, офицерүүд үлдлээ гэж Обама хэлэв.
Эбола вирустай тэмцэж байгаа тухайд
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Эбола вирустай тэмцэх Цагаан ордны хүчин чармайлтыг дэмжиж байгаа улстөрчдөд талархлаа илэрхийлээд ирээдүйд бусад дархалтай амжилттай тэмцэх илүү үр дүнтэй аргад шилжихийг уриалав.
“Дэлхий эндээс сургамж авах ёстой. Ирээдүйн тархалтыг зогсоох үр дүнтэй даяарчлалын бүтцийг бий болгох, бүтээмжид хөрөнгө оруулах, ядуурал устгахын төлөө ажиллах ёстой” АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
Дэлхийн хамтын нийгэмлэгт ирж буй хамгийн ноцтой асуудал
Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа хамгийн ноцтой асуудал нь даяарчлалын дулаарал гэж Обама үзэв. Ирээдүйн үеийнхэнд үүн шиг ноцтой аюул байхгүй хэмээн тэр тэмдэглэв. Одоо цаг уурын өөрчлөлт нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд янз бүрийн эрсдэл гаргаж буйг Пентагоны дүгнэлтэд хийгдсэн хэмээн тэр сонсголоо.
Эрүүл мэнд, санхүү, цагаачлал, шүүх эрх зүйн салбаруудын шинэчлэлийн тухай
Эрүүл мэнд, санхүү, цагаачлал, шүүх эрх зүйн салбаруудын шинэчлэлийг зогсоохоор Бүгд найрамдахчуудын Конресс дэх үйл ажиллагаанд Цагаан ордон хориг тавина гэж Обама сануулав. Эмнэлэгийн даатгалыг нь булаан авч гэр бүлийг аюулд учруулах, Уолл-стритийн журмыг өөрчлөн эсвэл цагаачлалын төлөө шинэ дайн эхлүүлэх ёсгүйг ерөнхийлөгч анхааруулав.
ЛАВЛАХ: АНУ-ын ерөнхийлөгчийн Конгресст илгээлтээ унших журам
“Улс орны байдлын тухай” (State of the Union address, үгчилбэл, АНУ-ыг бүрэлдүүлэх муж улсууд болох "Холбооны байдлын тухай илгээлт” гэдэг нь Төрийн тэргүүний Конгресст хандсан жилийн тайлан юм.
Илгээлтийн тухай журмыг 1787 онд Үндсэн хуульд суулгаж өгчээ. Парламентын шинэ чуулганыг нээдэг Их Британийн хааны үгнээс санаа аван илгээлтийг ерөнхийлөгч унших ёстой гэж үзсэн байна.
Хамгийн анх хууль тогтоогч нарт 1790 онд ерөнхийлөгч Эорж Вашингтон уншжээ. Хааныг дуурайх нь ардчилсан нийгэмд таарахгүй гэж ерөнхийлөгч Томас Жефферсон үзээд 1801 онд илгээлтээ бичгээр хүргүүлжээ. Тэр уламжлал нь бараг нэгэн зууны турш үргэлжлэв. Ерөнхийлөгч илгээлтээ унших уламжлалыг ерөнхийлөгч Вудро Вильсон 1913 онд сэргээжээ. Хожим Жмми Картер зэргийн зарим ерөнхийлөгч нар бичгээр илгээлтээ хүргүүлсэн байна.
Илгээлтийн өнөөгийн нэрийг ерөнхийлөгч Франклин Рузвельт 1935 онд гаргасан ба өмнө нь илгээлтийг “Ерөнхийлөгчийн Конгресст хандсан жил тутмын илгээлт” гэж нэрлэгдэж ирэв. 1934 он хүртэл ерөнхийлөгч арванхоёрдугаар сард Конгресст ханддаг байв. Конгрессийн ажиллагааг гуравдугаар сараас нэгдүгээр сард авчирсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа жилийн илгээлтийг оны эхээр унших болжээ. Ерөнхийлөгч шинээр сонгогдсон нөхцөлд тэрээр инагурацийн үгээ нэгдүгээр сарын 20-нд уншиж, жилийн илгээлтээ ерөнхийлөгч хоёрдугаар сард уншдаг.
Конгресс дэх ерөнхийлөгчийн үг хэлэлтийг 1923 оноос радиогоор (Кальвин Кулижийн үгнээс), 1947 оноос телевизээр (Гарри Трумэн) дамжуулдаг болов. 1965 оноос үгийг орой унших болжээ. Уильям (Билл) Клинтоны 1997 оны илгээлт хамгийн анх интернэтээр тараагдсан нь болов.
Илгээлтийн ихэнх нь эдийн засагт хамааралтай бөгөөд Конгрессийн хоёр танхмын хамтарсан хуралдаан дээр Дээд шүүгч, Штабын дарга нарын нэгдсэн хорооны гишүүд, танхмын гишүүдийг суулган ерөнхийлөгч илгээлтээ уншдаг. Гэхдээ танхмын нэг гишүүн нь онцгой тохиолдолд ерөнхийлөгчийг орлохоор хуралдаанд суудаггүй. Энэ удаа АНУ-ын тээврийн сайд тийм үүрэг хүлээсэн байлаа. Илгээлт цагаас илүүтэй уншигдах нь ховор. Вашингтоны анхны илгээлт 833 үгнээс бүтэж байсан бол 1946 оны Трумений үг 25 мянган үгтэй байлаа.
Ерөнхийлөгчийн үгийг алга ташилтаар тасалдуулж болдог. Харин Дээд шүүхийн гишүүд алга ташдаггүй бөгөөд түүгээр өөрсдийн бие даасан гэдгийг харуулж буй ажээ. Үгийг бэлтгэхэд спичрайтеруудын группыг оруулдаг. Энэ эхлэлийг Кулиж гаргасан байлаа. 1952 оноос эхэлсэн судалгааны дагуу ерөнхийлөгчийн илгээлт нь түүний чансааг 0,5 хувиар буулгадаг ажээ. 1966 оноос ерөнхийлөгчид сөрөг нам мөн адилхан илгээлт бэлтгэн бичүүлж, телевизээр нэвтрүүлэх болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР