2011 оны 05-р сарын 28-наас 06-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн бороо орно. Салхи 28-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn