Өнөөдөр баруун аймгийн зарим нутгаар бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр баруун аймгийн зарим нутгаар бороо орно

2011 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн зарим газар,  төвийн нутгийн   баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтай, Хэнтийн  уулархаг нутаг , Халхголын сав нутгаар 17-22 градус,говийн нутаг  болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж