Социал демократизм нь улс төрийн арга хэрэгслийг ашиглан капитализмаас социализмд шилжих тайван, хувьслын замыг баримталдаг улс төрийн үзэл суртал. Монгол улсад ардчилсан хувьсгал ялахад нийгмийн сэхээтний давхаргаас гол цөмөө бүрдүүлсэн МСДНам байгуулагдаж, хувьсгалын ажлыг онол арга зүйгээр хангаж байсан нь үнэн.
Анх 1996-2000 онд бүх шатны сонгуульд тэд ардчиллын гэх тодотголтой бусад намуудтай эвсэж,”Ардчилсан холбоо” эвсэл болж оролцож,үнэмлэхүй ялалт байгуулсан. Шинэ зүйлд сониучхан ард иргэд ч залуучуудад эрх мэдэл өгөөд үзье хэмээн төр барих эрх олгож,хүний нь биш,эвслийн нэрийг харж саналаа өгсөн юм. Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 18 суудал авсны 13-ыг Ардчилсан нам, 5-ыг нь МСДН, харин тухайн үеийн МАХН-12 суудал тус тус авч байжээ.
“Ардчилсан холбоо” эвсэл орон нутагт засгийн эрхийг өөрсдөө бие даан барих боломжтой байсан. Гэвч “Ардчилсан холбоо” эвслийн бүрэлдэхүүн болж сонгуульд оролцсон МСДН-ын 5 төлөөлөгч гэрээгээ зөрчиж МАХН-тай хуйвалдаж, аймгийн төр,захиргааг бүрдүүлж байсан хар түүхтэй. Эвслийн дүрмээс гадуур тоглолт хийсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон соцдекууд хэн байв? Т.Ганболд, Д.Чагнаадорж, Д..Хүрэлбаатар, Д.Зургаанжин, Д.Буян нар албан тушаалын бялуу хүртэж, аймгийн Засаг даргаас аймгийн ЗДТГазрын хэлтсийн дарга, сургуулийн захирлын албан тушаалд очиж, энэхүү бодлого зөрчсөн хуйвалдааныг зохион байгуулахад МАХН-аас голлох үүргийг гүйцэтгэсэн К.Даулетбай аймгийн Засаг даргын орлогч болжээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дийлэнх олонхи болсон ч АН-аас аймгийн захиргаанд нэг ч цэвэрлэгч ажилд орж чадаагүй гэсэн яриа одоо ч ардчиллын партизануудын цээжинд бий. Улааныг харж урваж, шарыг харж шарваж явдаг социал-демократууд өнөөдөр АН Эрдэнэтэд олонхи болсон энэ үед идэвхжиж ,Аймгийн Засаг даргын сэнтийг зүүдлэн мөрөөдөж эхэлсэн гэнэ. Соцдекуудын ийнхүү мөрөөдөж эхэлсэн нь Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид ихээхэн дургүйцэж хүлээн авч байгаа бололтой.
Эх сурвалж:http://erdenetinfo.mn
