Талбайн теннисний оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр Испаний Рафаэль Надаль, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүд цааш тоглох эрхээ авлаа. Тэд энэхүү эрхийг тийм ч амар авсангүй.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын гуравт эрэмбэлэгдсэн Испаний Рафаль Надаль АНУ-ын Тим Смичекийг таван үе үргэлжилсэн тоглолтод 6:2, 3:6, 6:7, 6:3, 7:5-ын харьцаагаар хожиж, дараагийн тойрогт шалгарлаа. Энэхүү тоглолт дөрвөн цаг 14 минут үргэлжилсэн юм.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова хоёрдугаар тойрогт нутгийн теннисчин Александр Пановатай оноолт таарсан юм. Энэхүү тоглолт гурван сет үргэлжилсэн бөгөөд 6:1, 4:6, 7:5-аар Шарапова ялалт байгуулж, гуравдугаар тойрогт шалгарлаа. 2008 оны "Австралийн нээлттэй тэмцээн"-ий аварга Шараповагийн хувьд дараагийн тойрогт Казахстаны Зарина Диястай тоглох юм.