Хэзээ Түлэнхийн төвтэй болох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.22-нд нийтлэгдсэн

Хэзээ Түлэнхийн төвтэй болох вэ?

Нэгэнт ашиглах боломжгүй болсон Түлэнхийн төвийн барилгыг шинээр барихаар төлөвлөөд олон жилийн нүүрийг үзэж байгаа. Шинээр барих энэ ажилд “Цаст констракшн” 2013 онд шалгарч гэрээ хийсэн ч улс мөнгө гаргаж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл ажил явагдаагүй юм.

Өнгөрсөн долоо хоногоос хуучин барилгыг нь нурааж эхэлсэн. “Цаст констракшн” энэхүү ажлыг өөрийн хөрөнгөөр хийсэн бөгөөд барилгын ажилд энэ жил улсын төсвөөс 2.7 тэрбумыг төсөвлөжээ. Уг нь энэ жил 5,5 тэрбумыг төсөвлөхөөр төлөвлөөд байсан ч улс мөнгөний боломжиндоо тааруулан ийнхүү бууруулжээ. Түлэнхийн төвийг бүрэн барьж дуусгахад 26 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл манай улс ойрын жилүүдэд Түлэнхийн төвтэй болж чадахгүй нь бололтой.

Түлэнхийн төв нь өнгөрсөн хугацаанд хувийн эмнэлэгийн байранд сарын 29 сая төгрөгийн түрээс төлж үйл ажиллагаагаа явуулж байгаа оны өмнөөс ГССҮТ-ийн байранд нүүн ирсэн. Одоогоор 80 ортой үйл ажиллагаагаа явуулж, өвтөнүүдээ хүлээн авч байгаа юм.

Т.ДАРХАН

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж