“Говийн чоно”-д бэлтгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

“Говийн чоно”-д бэлтгэж эхэллээ

“Говийн чоно-2015” гамшгийн бэлэн байдлын олон улсын дасгал сургууль ирэх гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд манай улсад болно. Тэрхүү олон улсын сургуулийг зохион байгуулагчдын уулзалт ОБЕГ-т болжээ. Уулзалтад манай улсын онцгой байдлын албаны төлөөлөгчдөөс гадна АНУ-ын Номхон далайн арми, Аляскийн үндэсний гвардынхан оролцсон байна.

“Говийн чоно-2015” олон улсын дасгал сургуулийг зохион байгуулах гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, АНУ-ын Номхон далайн армийн Цэрэг-иргэний үйл ажиллагааны газрын дарга, хурандаа Уиллиам Р.Флогинг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны атташегийн газрын дарга, хошууч Адам Негри нар гарын үсэг зурсан байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж