Улсын Онцгой комиссын хуралдаан Монгол Улсын Шадар сайд М.Энхбодын өрөөнд боллоо. Тус хуралдаанаар Япон улсад болсон цунами, газар хөдлөлийн гамшгийн улмаас монгол иргэдийг эх нутагт нь авчрахад гаргасан зардлын тухай авч хэлэлцсэн юм. Үүнд нийтдээ 549.2 сая төгрөгийн зардал гаргасан бөгөөд энэхүү хөрөнгийн хэмжээг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр үүднээс Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Мөн хүчтэй салхины улмаас Сэлэнгэ аймаг дахь зарим сумдын өндөр хүчдэлийн шугам хугарч унасан бөгөөд тэдгээрийг сэргээн засварлахад зориулж 600 гаруй сая төгрөгийн зардал гаргасан гэх мэдээллийг холбогдох албаныхан өгөв. Энэ асуудлыг хэлэлцэх шатанд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд зардлын хэмжээг зөв гаргасан эсэхийг дахин нягтлах шаардлага байна гэж үзээд 600 гаруй сая төгрөгийн зардлыг 300 сая төгрөг рүү буулгах шаардлагатай. Ингэж бодитой бус тооцоолол оруулж ирэхээ болих хэрэгтэй хэмээн үзсэнээр энэ удаагийн Улсын Онцгой комиссын хуралдааныг өндөрлүүллээ.
Г.Дарь