Энэтхэгт сүрчигний рекламыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгт сүрчигний рекламыг хоригложээ

Энэтхэгийн телевизийн сувгуудад  хүнийг маш хэцүү байдалд оруулж мэдэх хэт тачаангуй сэдэлтэй сүрчигний зар сурталчилгааг нэвтрүүлэхийг хориглосон байна. Телевизийн сувгуудад  ийм сурталчилгааг таван өдрийн дотор өөрчлөх сануулга өгсөн байна. Тус улсын Мэдээллийн яамны сайд "Хүний сэрлийг хөдөлгөх зөн совинг сэрээх зорилготой сексийн агуулгатай ийм зар сурталчилгаанууд Энэтхэгийн зар сурталчилгааны кодыг зөрчиж байна” гэжээ. Одоогоор зар сурталчилгааны компаниуд хариу мэдэгдэл хийгээгүй байна.  Энэтхэгийн мэдээллийн яамны сайд  Зар сурталчилгааны стандартын зөвлөлд ийм зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглохыг  анхааруулсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд телевизийн сувгаар сурталчилж буй сүрчигний зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирэх гомдол тасрахгүй байгаа нь дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн гэнэ.  Энэтхэгийн Мэдээллийн яамны сайд “ Гол учир нь иймэрхүү зар сурталчилгаа хамгийн хүртээмжтэй цагаар буюу гэр бүлийн гишүүд бүгд цугласан оройн цагаар ихэвчлэн гардаг” гэж ярьжээ. Тэрбээр өнгөрсөн жил мөн “Fashion TV” шоуг нэвтрүүлгийг хэт задгай, илэн далангүй гэж хориглож байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж