Утаа багасгах төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Утаа багасгах төхөөрөмж бүтээжээ

Орхон аймаг дахь “Монгол хөндий” компаниас агаарын бохирдол, утааг бууруулах төхөөрөмж бүтээсэн талаараа өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус компанийн захирал З.Эрдэнэсүх “Манай “Монгол хөндий” компанийн гаргасан утааг бууруулах төхөөрөмж нь яндангаас гарах галын дөлийг шүүдэг. Ингэснээр утааг багасгахын зэрэгцээ яндангаас гадагшлах дулааны алдагдлыг хэмнэх давхар ач холбогдолтой. “Монгол хөндий” компанийн уг шүүлтүүр нь юу ч түлсэн яндангаас гарах хорт хийг доод тал нь 50 хувиар бууруулна” гэсэн юм.

“Монгол хөндий” компанийн хамт олон өнгөрсөн жилээс эхэлж, зохион бүтээсэн төхөөрөмжөө дэмжиж ажиллахыг хүсч хотын дарга Э.Бат-Үүл болон ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэлтэй уулзах хүсэлт гаргасан боловч одоо хүртэл хариу ирүүлээгүй гэнэ. Тиймээс өнөөдрийн хэвлэлийн хурлаараа дамжуулж  уг төхөөрөмжийг дэмжин ажиллахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурьдахад, “Монгол хөндий” компанийнхан утааг багасгах төхөөрөмжөө өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн нэг уурын зууханд суурилуулсан байна. Суурилуулсан төхөөрөмж нь үр дүнгээ өгч байгаа тул тус аймгаас дахин нэгдсэн эмнэлгийнхээ уурын зууханд суурилуулах хүсэлт гаргажээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж