УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зарлигийн зарим заалт хэсгийг хүчингүй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 79.5 хувийн саналаар тогтоолыг баталлаа.
Мөн БНМАУ-ын цол, одон медалийн тухай дүрмийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 70 хувийн саналаар баталлаа. Дээрх тогтоолыг баталсан өдрөөс эхлэн мөрдөнө. Ингэснээр дөрөв болон зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн ч хүүхэд нь эндсэнээс “Эхийн алдар I”, “Эхийн алдар II” одон авах болзол хангаж чадахгүй байсан 10 мянга гаруй эхчүүдийн хувьд нэмэлт оруулсан дээрх хуулийн хүрээнд одонгийн болзол хангаж, урамшуулал авах боломжтой болж байна.
Г.Дарь