Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдрөөс ажилдаа оржээ. Тэрбээр дөнгөж сая бие хамгаалагчийн хамт Төрийн ордонд байрлах өрөө рүүгээ орж явсан юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр албан тушаалаасаа огцорсноос хойшхи гурван сар гаруйн хугацаанд ажлаа огт хийгээгүй юм. Энэ нь Ерөнхий сайдын ажлаа өгснийхөө дараахан мотоциклтой явж байгаад осолдож, БНСУ-д эмчлүүлсэнтэй холбоотой. Түүний бие сайжирсан тул ийнхүү өнөөдрөөс ажилдаа албан ёсоор орж байгаа аж.
М.ШАРХҮҮ