Хятадын нэгэн компани таван давхар орон сууцыг 3D принтерээр амжилттай хэвлэн сүндэрлүүлжээ. Дэлхийн томоохон компаниуд аль нь илүү гоё сайхан уран барилга хэвлэхээр нэг нэгтэйгээ өрсөлдөж байхад Хятадын нэгэн компани чимээгүйхэн амины орон сууцыг хэвлэж гаргахаар ажиллаж байгаа юм.
Энэ бол “Вин Сун Гоёл Чимэглэл, Дизайн Инженеринг” компани. Тус компани өнгөрсөн жилийн гуравдугаар сард хаягдал материал, шилэн хөвөн ашиглан 24 цагт 10 байшин хэвлэх хүчин чадалтай 3D принтерийг бүтээсэн бөгөөд үүнийг бүтээхийн тулд 10 жил зарцуулсан гэдэг.
Вин Сун компани эл барилгаа 1100 метр квадрат талбайтай хотхоны хамт Сузоу аж үйлдвэрийн паркад дэлгэн олонд сонирхуулжээ. Эл барилгыг босгосон 3D принтер нь 6.6 метр өндөр, 10 метр өргөн, 40 метр урт аж. Компанийнхаа үйлдвэрт том том эд ангиар нь хэвлэж, улмаар барилгын стандартад нийцүүлэн ган төмрөөр бэхэлж, дуу тусгаарлагчаар өнгөлөн босгосон тухай албаныхан энэ үеэр дуулгасан байна.
Түүнчлэн, 3D принтерээр барилга барихад барилгын хог хаягдлыг 30-60 хувь, барилга барих хугацааг 50-70, ажилчдын зардлыг 50-80 хувь бууруулдаг гэж Вин Сун компанийнхан онцолж байна.Тэдний барьсан барилгуудын нэг нь ойролцоогоор 161 мянган ам.долларын өртөгөөр босчээ. Тус компани дараагийн удаа илүү олон давхар барилга байгууламж барихад анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа