Зам тээврийн ослын 212 дуудлага бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослын 212 дуудлага бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр /01.20/ зам тээврийн ослын 212 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй хэрэг зөрчил ес гарч, 11 иргэн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77  жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан талаар тус газраас мэдээлж байна.

Тухайлбал, Баянгол дүүрэгт III эмнэлгийн урд замд приус маркийн авто машины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн явган зорчигчийг мөргөж гэмтээсэн байна. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигч хэн ч байсан замын хөдөлгөөний дүрмээ баримтлан архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг ЗЦГ-аас зөвлөж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж