Оросын болон Тусгаар тогтносон орнуудын холбооны эдийн засгийн өсөлтийн хурд саарч буй талаар НҮБ өөрийн илтгэлд тэмдэглэсэн байна. Гэхдээ Орос орон эдийн засгийн хүндрэлийг даван туулах чадалтай гэж НҮБ онцлон тэмдэглэв. Хамтын нийгэмлэгийн тайлангаар, Тусгаар тогтносон орнуудын холбоо ба Гүржийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн хоёр жилийн дотор хоёр хувиас 0,8 хувь хүртэл буурчээ.
"Гадаад валютын багагүй нөөцтэй Москва, өнөөгийн доргионыг даван туулах чадвартай ч тогтворгүй байдал үргэлжлэх нь хөрөнгө оруулалтын хэмжээнд урт хугацааны сөрөг үр дагавартай» гэж НҮБ үзжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР