Америкийн уулын цаначин Линдси Вонн (Lindsey Vonn) Италийн Кортина д’Ампеццо-д болсон супер буултаар Дэлхийн цомын тэмцээнүүдийн ялалтын дээд ажилтыг тогтоолоо гэж ВВС мэдээлэв.
Гучин настай тамирчин эмэгтэй Дэлхийн цомын тэмцээнүүдэд 63 дахь ялалтаа авчээ. Өмнөх дээд амжилтын эзэн нь 1969-1980 онуудад 62 удаа ялж байсан Австрийн цаначин Аннемари Мозер-Прёль (Annemarie Moser-Pröll) байлаа. Вонн нь уулын цанын төрлийн Ванкуверийн олимпийн аварга, дэлхийн хоёр удаагийн аварга дэлхийн цомын дөрвөн удаагийн эзэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР