УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан Төрийн ордны “А” танхимд хаалттай болж байна.
Тус хуралдаанаар зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэх ёстой юм. Тодруулбал, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэж санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна.
Мөн үдээс хойш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны хамтарсан хуралдаан зарлагдсан. Уг хуралдаан нь мөн хаалттай горимоор болохоор төлөвлөгдөөд байна.
Г.ДАРЬ