Банкирууд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд цалингийн зээл олгож байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ. Энэ хэрэгт зарим банкны эрхлэгч болон дунд шатны менежерүүд оролцсон байна. Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнххуяг “Банкны дунд шатны албан тушаалтнууд гэмт хэрэг үйлдэж байна. Теллерүүдын хайхрамжгүй байдлаас болж хуурамч чек ашиглан банкнаас мөнгө завших нь ихэссэн. Мөн бэлэн мөнгөний машин цэнэглэдэг ажилтнууд алдаа заагаад хаягдлын саванд унасан мөнгийг авсан зэрэг хэргүүд гарсан” хэмээн “Зууны мэдээ” сонинд ярьсан байна.
А.Болд