Түүхийн төгсгөл | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Түүхийн төгсгөл

Фукояма нэгэнтээ нийгмийн түүх төгссөн гэж тунхагласан нь дэлхийн судлаачдыг шуугиулж шоконд оруулж байсан. Түүний тайлбараар бол нийгмийн менежментийг хийх төлөөлөлийн ардчилалаас илүү юм бодож олох арга үгүй тул түүх дуусжээ. Өөрөөр хэлбэл феодализм, социализм, капитализм гээд дараагийн изм алга байна гэсэн үг.  Мөхөс би үүнд хэдийгээр зарим талаар эргэлздэг ч гэсэн ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгаас илүү бодат сайн механизм үнэндээ одоогоор алга байна. Цаашид ч ийм тийм байвал дээр гэсэн төсөөлөлүүд гараагүй байна.
Тэгэхээр хувьсгал бас дууссан гэсэн үг. Аль нэг нийгмийн хэлбэрийг хувьсгалаар өөрчилдөг. Эсвэл эрх чөлөөг хувьсгалаар олдог. Хувьсгал хийхийн тулд олон олон ухаантнууд  дараагийн нийгэм ийм эдийн засаг, улстөрийн байгууламжтай байна, түүнийг тийм хувьсгалаар ингэж хийнэ гэж оюун ухаандаа бодож олдог. Өөрөөр хэлбэл онолоо боловсруулдаг. Түүнийгээ олон нийтэд тараадаг. Олон нийтээс илүү сэхээтэн сэргэлэн хэсэг нь тэр онол нь зөв юм гэж дэмжиж, хүмүүст илүү сайхан амьдрах боломж байгааг ухуулж уриалдаг. Тэгээд критик масс буюу бүгд нийлээд хувьсгал хийж төрийг авч хүн амын үлдсэн хэсгийг дагуулж чадах хэмжээний дэмжигчидтэй болсон хойно эр зоригтонууд удирдаж хувьсгал бүтдэг. Товчхон хэлбэл ухаантнуудын гаргасан онол, онолыг тараах, тэрийг хүлээн авах сэхээтнүүд, дэмжих хангалттай тооны хүн бий болох, хувьсгал хийх зоригтнууд бэлтгэгдэх, тэгээд хувьсгал, хувьсгалын хаос, хаосын дараа эмх цэгц тогтоож нөгөө онолдоод байсан төрийн хэлбэр, эдийн засгийн бүтэцээ бий болгох, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, шинэ нийгэм бие даан амьдрах чадвартай болох ийм л үе шат байдаг. Хувьсгал онолоо товчилоод массд хүрэх уриатай байх тохиолдол олон. Жишээ нь: тэгш эрх_ шударга ёс_ ардчилал, эсвэл энхтайван_газарыг тариачин бүрд тэгш хуваана, эрх чөлөө_тусгаар тогтнол гэх мэт.

Үргэлжлэлийг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.Freecall.mn 2010-04-16 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж