-Ёкозүна Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж байна.-
Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн арав дахь өдөр өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал Болгарын сүмоч Аоияматай барилдаж, өрсөлдөгчөө давснаар нэг ч унаагүй тэмцээнийг ганцаараа тэргүүлсэн хэвээр явна. Түүний араас ёкзоүна Харүмафүжи 9, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато нар 8 даваатай удаалж байна.
Тэмцээний 11 дэх өдөр буюу өнөөдөр:
Ёкозүна Хакүхо – озэки Гоэйдо
Ёкозүна Харүмафүжи – сэкивакэ Аойяма
Ёкозүна Какүрюү – озэки Котошёогикү
Озэки Кисэносато – М-3 Аминишики
Сэкивакэ Ичиножёо – М-1 Точиношин нар тус тус барилдах юм.
Монголын бөхчүүдээс: (10 өдрийн дараах байдлаар)
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 8-2
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-6
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-5
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 4-6
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-3
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-3
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-4
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 6-4
Жюүрёо:
Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 2-8
Барууны 4 Таканоива А.Баасандорж 3-7
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-6
3үүний-9 Сэйро А.Өнөболд 4-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-5
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-7 гэсэн амжилттай явна.
Тэмцээний 10 дахь өдрийн фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР