Геологийн судалгааны талаар танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Геологийн судалгааны талаар танилцууллаа

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа геологийн судалгааны ажлын үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Уул уурхайн сайд Р.Жигжид өчигдөр Засгийн газарт танилцууллаа.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн талбайг Улсын нөөцөөс чөлөөлөх, судалгааны үр дүнд тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох, геологийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Үндэсний геологийн албыг байгуулах тухай асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Уул уурхайн сайдад Засгийн газраас даалгасан байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж