Младичийг баривчилснаар Серби улс Европын холбоонд гишүүнээр элсэх боломж нээлттэй болох юм.
Сербид одоо ч Младичийг үндэсний баатар хэмээн тахин шүтдэг хэт үндсэрхэг үзэлтнүүд олон байдаг гэнэ. 2008 онд баривчлагдсан тус улсын ерөнхийлөгч асан Радован Каражич үйлдсэн гэмт хэргийн хэмжээгээр хамгийн зартай гэмт хэрэгтэн болсон юм.
Өмгөөлөгч нь шүүх хурал хойшлогдсон шалтгааныг Младич сэтгэлзүйн дарамтад орж, бие нь муу байгаагаас шүүгчийн асуултад хариулах чадваргүй байсан гэж мэдэгдсэн байна. Шүүх хурлыг ирэх баасан гариг хүртэл хойшлуулжээ. Сербийн одоогийн эрх баригчид Младичийг дэмжигчид түүнийг үндэсний баатраар өргөмжилж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулахаас өмнө яллахыг хүсч байгаа аж. Генноцитын хохирогчдын ар гэрийнхний нэгэн гишүүн Младичийг баривчилсны дараа "Хохирогчдын ар гэрийнхэн энэ өдрийг 16 жил хүлээсэн. Одоо л бага зэрэг тайвширч байна” гэж ярьсан байна. Боснийн армийн командлагч асан Ратко Младичийг Сербийн Вожводина мужаас пүрэв гаригт баривчилсан тухай тус улсын хууль зүйн сайд мэдэгдсэн байна.