МУИС-ийн өмнөх замыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

МУИС-ийн өмнөх замыг нээлээ

МУИС-ийн өмнөх, Шархадны автобусны буудлын эцсийн замууд нээгдлээ

МУИС-ийн хичээлийн байрны өмнөх зам буюу Залуучуудын өргөн чөлөөний 0.9 км авто замыг шинэчлэх ажил үндсэндээ дууслаа. Зорчих хэсгийн асфальтон хучилтыг хийсэн бөгөөд өнөөдрөөс зам нээгдлээ. Гүйцэтгэгчээр “Өгөөмөр зам” ХХК шалгарч дөрөвдүгээр сарын 30-нд ШУТИС-ийн баруун хойд уулзвараас МУИС-ийн 1-р байрны уулзвар хүртэл 300 м газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан байсан юм. Зам барилгын ажил борооны улмаас хугацаа хожимдсон ч ийнхүү нээгдэж байна.

Замын ажлыг дуусгахын зэрэгцээ борооны ус зайлуулах байгууламж 263 у/м, замын чулуун хашлага 600 у/м газар суурилуулж. 300 м газар өнгө болон суурь асфальтобетон хучилт, зорчих хэсгийн хөдөлгөөн зохион байгуулах тэмдэглэгээг хийх аж.

Харин Цайз захаас-Шар хадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч “Ялгуусан” компани хийсэн юм. Шархадны эцсээс Эрдэнэтолгойн уулзвар хүртэлх 1,2 км автозамын хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Газарчин их сургуулиас нааш уулзвар хүртэлх замыг хааж ажлаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар тухайн хэсэгт замын хашлага бүрэн суулгасан, 1.3 км газарт асфальтбетон хучилтыг дэвссэн. Үлдсэн 200 м газарт асфальтбетон хучилт хийхэд бэлэн болоод байна. Замын трассын төгсгөлөөс буюу Шархадны эцсээс явган замын суурийн ажил болон гэрэлтүүлгийн ажил эхэлжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж