Хүүхдүүдийг тэргэнцэртэй болгох аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг тэргэнцэртэй болгох аян өрнүүлнэ

“Никэл Ганбаа” компани, “Минт” клуб хамтран нэгдүгээр сарын 24-нд хандивын тоглолт зохион байгуулахаар зэхжээ. Хандивын тоглолтын орлогоо Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр өгөхөд зориулах бөгөөд эмзэг давхаргын гэргүй айлуудад гэр бэлтгэж өгөх аж. 

Хандивын тоглолтод “Lemons”, “A sound”, “X vit”, “Fix”, “Rec on” хамтлаг болон дуучин Daisy, Gang нар оролцох аж. Тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж