Оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг маргааш зохион байгуулах гэж байна.
Хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон, нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж, ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийх боломжтой ажээ.
Түүнчлэн цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулахаар тооцсон байна.
Д.ЦЭЭНЭ