2014 оны бизнесийн шилдэг 10 ном

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

2014 оны бизнесийн шилдэг 10 ном

Эдгээр 10 ном 2014 онд бизнес эрхлэгчдийн нүдийг нээж чадсан шилдэг бүтээлүүд болж чадсан бөгөөд цуварлаар эхний 4 номын талаарх тоймыг хүргэж байна

 

Хэрхэн хүчирхэг холбоо тогтоогч болох вэ

Зохиогч: Жүди Робинетт /Judy Robinett/

Дэд гарчиг: Бизнесийн холбоогоо өөрчлөх замаар ашгаа нэмэгдүүлэх 5 : 50 : 100 зарчим

Яагаад унших ёстой вэ: Зарим хүмүүс өөртэй нь холбоо тогтоохыг хүсч байгаа хүнийг мэдээд ихэд гайхширдаг. обинеттсийн ялгаралын систем нь харилцаа холбооны түвшин бүрийг нээн илрүүлж тодорхойлж чадсан.

Гол санаа: "Стратегийн чухал холбоо тогтоогч мэргэжилтэн болохын тулд та харилца холбоон дээр илүү их анхаарч бас үнэт зүйлсээ нэмэгдүүлэх шаардлагатай. 1) өөрийн холбоогоо нарийн тодорхойлж, төлөвлөж мөн түүнийгээ дагаж мөрдөх хэрэгтэй. 2) гэр бүл, найзууд, мэргэжлийн хүмүүстэй харилцах харицаагаа илүү өргөн хүрээтэй болгох хэрэгтэй. 3) тогтоосон харилцаагаа үргэлж үнэ цэнийг нь нэмэгдүүлж системтэйгээр ашиглах хэрэгтэй. Мөн хэн нэгэнд өөрийн байгаа бололцоогоороо туславал тэд таны ач тусыг хэзээ ч мартахгүй. Энэ л шилдэг холбогч хүний шнж чанар билээ."

 

Агуу эмэгтэй

Зохиогч: Эсдер Спина /Esther Spina/

Дэд гарчиг: Та яагаад хэн нэгэн болохыг хүсдэг вэ

Яагаад унших ёстой вэ: Энэхүү бүтээл нь өнгөрсөн жил уншигчдыг байлдан дагуулсан Өөдөө тэмүүл /Lead in/ бүтээлээс тэс өөр агуулгатай. Ном нь зөвхөн өндөр техник технологийн баялагийг удирддаг эмэгтэйчүүд амжилттай байдаггүй гэсэн гол санаатайгаар бичигдсэн. Спина нь магадгүй дэлхийн хамгийн хүнд ажил болох борлуулалтын ажлыг өөрийн хүчин чармайлтаар амжилттай хийж яваа эмэгтэй юм.

Гол санаа: "Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол бусад нэр алдартай хүмүүс юу хийдэг болохыг олж мэдэх хэрэгтэй. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж өөгүй тэгш авч яваа гэрийн эзэгтэйг та юу гэж бодож байна? Тэд бол амжилтанд хүрсэн эмэгтэй. Ажил амьдралын тэнцвэрийг тэнцүү байлгаж чадаж байгаа бүсгүйчүүд ч амжилтанд хүрсэн. Өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлж мөрөөдөл, цаашдын зорилгоо бодитоор тодорхойлж чадсан, мөн бусадтай үргэлж нийцтэй харилцаатй байдаг бүсгүй гээд эдгээр бүх л эмэгтэйчүүд амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл эдгээр бүсгүйчүүд бүгд Агуу эмэгтэйчүүд юм."

үргэлжлэл: mlctraining.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж