Сүүлийн нэг өдрийн дотор Украины хүчний 200 орчим хүн амь үрэгдэж, сайн дурынхан найман хүнээ алдан, 37 хүнээ шархадсан гэж өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Батлан хамгаалахын штабын орлогч дарга Эдуард Басурин мэдээлэв.
"Сүүлийн хоногт Украины хүчний 200 хүн нь алагдаж шархадсан. Хоёр хоногийн дотор Украины хүчний 37 нэгж янз бүрийн техник, ойролцоогоор 700 хүн шархдаж алагдсан. Бидний хохирол найман хүн 37 шархдагч болж байна” хэмээн Басурин хэлжээ. Түүний хэлснээс фронтын бүх шугамын дагуу мөргөлдөөн явагдаж байна гэж тэр сонсгов.
Донецк ба бусад сууринуудыг Украины Зэвсэгт хүчин өмнө байгаагүй хүчтэй буудаж байгаа гэнэ. Горлавкад энгийн олон хүн алагдсан тухай гэрч нар ярьж байна. Уг сууринг Украины онгоцнууд 500 кг-ын бөмбөгөөр бөмбөгджээ.
Энэ цагаар, цэргийнхэн хүчтэй гал нээх тушаал авсан гэдгийг Киев батласан байлаа. Гэхдээ нэгдүгээр сарын 19-нөөс гал зогсоох арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийг Киев уриалсан байлаа. Баасан гаригийн шөнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгчид хүнд техникийг галын шугамаас татах төлөвлөөг хүргүүлсэн байв. Киев Путины саналыг хүлээн аваагүй байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР