Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа БНХАУ-ын 300 сая юанын зээлийн хөрөнгийг Ерөнхий боловсролын сургуулиудыг шинээр барих, өргөтгөх ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү 300 сая юанын хөрөнгөөр 2015 онд нийслэлд 20, Орхон аймагт нэг дунд сургуулийн барилгыг шинээр барилга баригдах юм байна. Сургуулиудыг сонгохдоо гурван ээлжээр хичээллэдэг, ашиглалтын хугацаа дууссан, нураасан барилгуудыг хамруулжээ. Жилд дунджаар нийслэл хотод 4000 хүүхэд шилжин суралцаж байгаа гэх статистик тоо гарсан байна.
С.ОТГОН