Эмгэнэлийн цахилгаан илгээв

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Эмгэнэлийн цахилгаан илгээв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд найрамдах Хятад ард улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаод эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн байна.

Түүнд Бүгд найрамдах Хятад ард улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао танаа “Хөхнуур мужийн Юйшу түвд үндэстний өөртөө засах тойрогт газар хөдөлж, олон хүний амь нас эрсдэж, олон мянган хүн гэмтэж бэртэн, эд материалын ихээхэн хохирол учирсанд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон Танаар уламжлан гамшигт өртөгдөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Таныг гүнээ хүндэтгэсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд” гэжээ.
 
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж