МАН-ын бүлгийн санал дэмжлэг хүлээсэнгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн санал дэмжлэг хүлээсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд улсын өрийн ДНБ-ийн 60 хувьтай тэнцэхээр, төсвийн алдагдлыг 5 хувьд барихаар оруулж ирсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлгээс өрийн таазыг өнөөдрийнх нь төвшинд буюу ДНБ-ийн 58.3 хувьтай тэнцүүлэх саналыг гаргасан ч олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Энэ үеэр МАН-ын бүлгийн санал олонхийн дэмжлэг хүлээж чадахгүй бол улсын өр ДНБ-ийн 60 хувьтай тэнцэх Засгийн газрын санал хэвээр үлдэнэ гэсэн үг.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоогоор хараахан эхлээгүй, УИХ-ын гишүүд чуулганы танхимд цуглаж байна.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж