Ах нь туслах дvрийн мастераас гадна аав мэргэжилтэй хvн

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Ах нь туслах дvрийн мастераас гадна аав мэргэжилтэй хvн

Хvмvvс намайг Балданпvрэв гэхээсээ илvvтэй “Гэдгэр Содном, нєгєє ємдєндєє шээдэг нєхєр” гэж дууддаг байлаа. Сvvлийн vед “Єдєр єдрийн нар” киноны Лувсан євгєн гэж дуудах болж хэмээн инээд алдаж, сонсоод баймаар сайхан яриагаараа бусдыг татах энэ эрхмийг “Анхны алхам” киноны тракторчин залуу, “Хатанбаатар Магсаржав” киноны Гэдгэр Содномын дvрээр нь ард тvмэн илvv таних билээ. Мєн 70 гарсан насандаа Герман нисч тэндээсээ Эквадор улсад очиж Холливудын кинонд тоглосон гээд яриад байвал дуусахгvй намтар, тvvхтэй нэгэн.

Сvvлийн vед дэлгэцийн жинхэнэ од болон гялалзаж байгаа туслах дvрийн мастер маань 70 хол гарсан настай гэхэд царай зvс сайхантай ид хийж бvтээдэг торгон ирэн дээрээ явна. Учир нь, єнгєрсєн жил олон кинонд дvр бvтээж, vзэгчидтэй уран бvтээлээрээ дахин уулзсан. Ингээд Самбаагийн Балданпvрэв жvжигчинг уншигчидтайгаа уулзуулж, тvvний сэтгэлээр хєглєгдсєн яриаг хvргэж байна

-Та сайхан євєлжиж байна уу?

-Тарган тавтай сайхан євєлжиж байна аа. Євгєн ах нь зvгээр суухгvй, уран бvтээлийн оргил єєд тэмvvлж, зvтгэж явна.

-Уран бvтээлийн ургац арвинтай байгааг тань мэднэ. Сvvлийн vед бvтээсэн дvрvvдээр тань дэлгэцнээ уулзах юм?

-За баярлалаа дvv минь.Уран бvтээлийн ургац арвинтай. Тэр дундаа єнгєрсєн жил онцгой, уран бvтээлийн олз омог дvvрэн байлаа. Уржнан жилийн намраас хавар болтол завгvй л байсан. Зун ч ялгаагvй ажил ихтэй байсан. Єнєєдєр ч гэсэн завгvй л гvйж явна. Би урлагтай амьдралаа холбоод дєчин хэдэн жил болжээ. Нэг ёсондоо кино урлагт 40 гаруй жил зvтгэсэн байна. Энэ дашрамд нэг юм яримаар байна. Vнэн учраас юунаас нь ичих вэ. Би урлагийн сургуульд сурч, жvжигчний мэргэжил эзэмшээгvй. Яах вэ, ерєнхий боловсролын сургууль бол дvvргэсэн. Гэхдээ урлагийн талаар А-аас Я-г хvртэл нь залгуулаагvй гэсэн vг. Харин урлагийн алтан vеийнхэнтэйгээ ажиллаж явсандаа л жvжигчин гэдэг мэргэжил олж авсан. СУИС, болоод хувийн, хувьсгалын янз бvрийн сургуульд багшилж, лекц уншиж явлаа. Дээд сургууль тєгсєєгvй байж шvv дээ. Оюутнууддаа Оюун, Гэндэн багш, зохиолч Намдаг, Ванганы талаар их ярьж єгдєг. Удвал, Явуухулан гээд мундагчуулаасаа жаахан юм сурч, хажууд нь шарлаж явсны хувьд урлагийн зам маань єдий зэрэг гэрэлтэй байгаа хэрэг.

-“Єдєр єдрийн нар”, “Учиртай гурав” гээд нэлээд хэдэн киноноос таны дvрийг дахин харсан vзэгчид баярлаж байгаа нь дамжиггvй?

-“Єдєр єдрийн нар” кино 60 ангитай хийгдсэн л дээ. Тэр киноны гол дvрийн Сvрэнгийн аав Лувсанд тоглосон. Манайд эмнэлгийн тухай бvтсэн кино гэвэл “Сэрэлт” л байлаа. “Сэрэлт” киноны аавд алдарт жvжигчин Ц.Цэгмид тоглосон. Тэгээд энэ дvрээ Ц.Цэгмид багштайгаа харьцуулан vзээд, дээд талд нь гарч тоглоно гэдэг бол утгагvй мєрєєдєл. Гэхдээ vзэгчдийнхээ сэтгэлд хvрсэн дvр бvтээхийн тулд нэлээд хичээж тоглосон. Гомбын Золжаргал найруулсныг vзэгчид анзаарсан байх. “Єдєр єдрийн нар” кинонд тоглож байхад залуучуудаас суралцах зvйл их байсан. Бид ахмад vеэсээ суралцдаг байсан бол єнєєдєр шавь нараасаа сурч байгаа нь бас л сайхан хэрэг. Залуус маань юмыг хийж чаддаг болсны илрэл. “ Яах вэ, “Єдєр єдрийн нар” киног vзэгчид vзээд гайгvй, дажгvй болжээ гэж дvгнэсэн.

-Та бас “Нар сарны зааг” уран сайхны кинонд тоглосон байсан. Тvvхэн кино гэдэг утгаараа дvрээ гаргахад ямар нэгэн хvндрэл учирч байсан уу?

-Бат-Єлзий гэдэг шавь маань “Нар сарны зааг” нэртэй тvvхэн кинонд тоглооч гэж урьсан. Энэ кинонд жижиг дvр бvтээсэн ч шаггvй байлаа. Гэхдээ энэ киног хувьдаа нэлээн тоож байгаа шvv. Би сvvлийн vеийн олон кино vзсэн. Тэгэхэд vvн шиг сайн кино байсангvй гээд хэлчихвэл буруудахгvй байх. Єнгєрсєн хоёр жилд олон кино дэлгэцнээ гарсан. Харин миний оролцон тоглосон “Нар сарны зааг” кино тvvхэн бодит дvрийг уран сайхны аргаар хийсэн гэдгээрээ онцлог байсан. Хєгжмийг нь ярих юмгvй сайн бичсэн байна билээ. Vг нь зvрхийг зvсэх шиг болсон. Тєрийн хошой шагналт, Ардын жvжигчин Н.Жанцанноров хєгжмийг нь туурвисан юм шvv дээ. Жаахан тулгамдахаар хvмvvсийн нэр орж ирэхгvй байна. Гавьяат Сvххуягаас эхлээд олон жvжигчин тоглосон. Хэсэгхэн гараад єнгєрєх хvмvvсийг ч дvр болгон харуулсан нь vнэхээр гайхалтай.

-Таны ярианаас тийм кинонд тоглолоо гэхээс ийм дvр бvтээлээ гэж ярихгvй байгааг тань анзаарлаа. Харин ч хийсэн уран бvтээлээрээ онгирох хэрэгтэй юм биш vv?

-Онгирно гэдэг мунхагийн шинж. Гэхдээ хийж чадаж байвал хийгээд л бай. Єєрийгєє даруухан байлгаснаар улам л гялалздаг юм. Би дvрд тоглосон гэж хэлэх дургvй. Балданпvрэвийн дvрд тогложээ гэж ярьдагч, тэр хvнийг дуйрайгаад байгаа хэрэг биш шvv дээ. Тухайн дvрийг уран бvтээл болгодог учраас бvтээсэн гэж ярих нь зvйтэй.

-Хоёулаа киноны талаар нэлээд ярилаа. Ярианыхаа сэвдийг єєрчилмєєр санагдлаа. Та тєрєєс гавьяа шагнал горьддог уу. Яагаад энэ асуултыг тавьсан гэхээр хvртэх ёстой шагнал нь тухайн уран бvтээлчид оройтож очих явдал байдаг л даа?

-Миний дотны найз, Авирмэд гэж хvн байсан. Залуучуудын театрт байхад нь олон мундаг дvрээр нь тvvнийг хvмvvс мэддэг болсон доо. Тvvний гэргий нь гавьяат жvжигчин Цэнд-Аюуш. Гавьяат жvжигчин Цэнд-Аюуш гэж ярихаар хvмvvс таньдаггvй. Ягаан Гажид гэхээр мэднэ. Тэгэхээр энэ хvний талаар яагаад ярьж байна гэхээр Ягаан Гажидыг ямар нэгэн киноны дvр гэж vздэггvй. Ягаан Гажид хэмээн Монгол хvн бvр хvлээж авдаг. Тэрбээр ихээхэн оройтож буюу 2009 онд гавьяат авсан л даа. Уг нь ард тvмэн аль эрт єгсєн байсан. Тэгээд гавьяат болоход нь багтраа тайлагдаж байлаа. Цэнд-Аюуш гавьяат болжээ гэхэд ард тvмний самсаа шархирсан. Тухайн vед би гавьяатын тэмдэг аваад зvvчихсэн юм шиг сайхан санагдаж байлаа. Цэнд-Аюушийнхаа хvндэтгэлийн арга хэмжээнд очихдоо сэтгэлийн мялаалга болгож, Ягаан Гажидын зургийг киноноос буулгаж, иргэний vнэмлэх хийлгvvлж єгсєн. “Ягаан Гажид Монголын иргэн шvv” гэж бэлгэлж байлаа. Тэрийг хийлгэх гэж бєєн асуудал болж байлаа. Цэнд-Аюушид одоо хадгалаатай байдаг байх.

-Та миний гол асуултыг мартчих шиг боллоо?

-За байз. Дєрвєн жилийн ємнє байна уу даа. Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газраас “Материалаа єг” гэлээ. Би чинь харьяалагдах байгууллагагvй учир юун материал вэ гэтэл “Та хурдан материалаа бvрдvvлээд єгєєрэй, дээрээс шаардаад байна” гэхгvй юу. Тэгэхээр нь Солонгоо дарга дээр очтол миний материалыг дор нь бэлдээд єгсєн. Тэгээд театрын 80 жилийн ойн ємнєхєн, Тусгаар тогтнолын єдрєєр Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг минь мялаалж, гэнэтийн юм болсон доо. Уг нь, гавьяа цол єгдєг бол нэлээд хэдэн жилийн ємнє хvртээх байсан байх. Яагаад гэвэл, Балданпvрэв гэдэг хvн хэргийн эзэн хэнгэргийн дохиур шvv дээ. Зураач, жvжигчин, найруулагч, хослол зургийн оператор, жолооч, мужаан, алт мєнгєний дархан гээд хийгээгvй юм байхгvй. Тэгээд нэг газар тогтвор суурьшилтай байдаггvй болохоор єгдєггvй байсан хэрэг л дээ. Харин яагаад ч юм энэ шагналыг гэнэт л олгосон. Би чинь хєдєлмєрийн хоёр дэвтэр дуусгасан хvн шvv дээ. Монголын дэлгэцийн урлагийн тvvхэнд юм vлдээж чадсан учир энэ одонгоор шагнасан юм болов уу гэж бодсон.

-Ингэхэд та Хол­­ливудын кинонд тоглосон бараг л анхны Монгол жvжигчин байх шvv. Таны араас Амарсайхан гээд Монгол жvжигчдийн цуваа Холливудын зvг хєвєрч эхлээд байгаа?

-Тэр сайхан тохиолдлыг одоо эргэж ярина гэвэл сонины зай талбай хvрэхгvй байх. Анх зохиолоо ч гvйцэт сайн судалж амжилгvй л явж байлаа. Анх хэдэн сарын ємнє пробонд орж байлаа. Хєгжилтэй орны, ухаандаа Холливудын кинонд тоглохоор явна гэхээс євгєн миний хоёр хєл бараг л газар хvрэхгvй дэгдэж байснаа санаж байна. Анх Германд очиход Ариунсайхан гэж хvv хvлээн авч vнэхээр сайхан vйлчилсэн. Тэр хvvгийн удам угсааг нь судлаад vзэхэд Хєдєлмєрийн баатар, Тєрийн шагналт Лувсаншарав агсны зээ байсан. Германд сургууль тєгсєєд, урилгаар урлагийн сургуульд багшилдаг, доктор профессороо хамгаалсан, соёлтой харилцаатай ёстой сайхан хvv байна лээ. Анх Монголоос Гvрээ, хvvхэлдэйн Пэрэнлэй, найруулагч Нагнайдорж гээд бид хэд пробонд орж байсан юм. Тэгээд нэг хэсэг бvр сураг алдарсан юм. Тэгэхээр нь тэнцээгvй юм байгаа биз гэж бодож байтал хоёр оны зааг дээр Германаас захидал ирж, “Самбуу овогтой Балданпvрэв таныг Германд урьж байна” гэсэн урилга ирж билээ. Мєн ч их баярлаж байсан даа.

-Тэгээд л Герман нис­чихсэн vv?

-Єє урлагийн бид чинь сэтгэлээрээ л баян, бусдаар тааруухан амьдралтай болохоор олон бэрхшээл тулгарч эхэлсэн. Ах нь тэтгэвэр гэж 100 хэдэн мянган тєгрєг авдаг байсан. Ийм мєнгє авдаг хvн чинь яаж явах билээ. Урьсан хvнтэйгээ ярихад Германд очоод цаашаагаа Эквадор орно. Энд л ирчихвэл хувиасаа гаргасан зардлыг тань эргэн олгоно гэсэн. Харин хувийнхаа бэлтгэлийг маш сайн хангаарай гэсэн л дээ.

Ирэх очихын зардал нь дор хаяж гурван сая тєгрєг, бас ч vгvй гадаадын оронд очиж байгаа хvн эх орноо сурталчилах гарын бэлгэ, хvнтэй танилцахад нэрийн хуудаснаас эхлээд хэрэгтэй болж байгаа юм. 100 мянган тєгрєгийн тэтгэвэр авдаг хvн чинь vvндээ хvчрэхгvй байлаа. Боловсролын яамаар орсон. Хариуцсан хvнтэй нь уулзахад сарын 25 єнгєрчихлєє, он гараад хоёрдугаар сараас нааш мєнгє олгогдохгvй гэсэн. Тэгээд ажиллаж байсан театр нь татан буугдаж, кино vйлдвэр нь хувийн эзэмшлийнх болохоор надад чинь хэн мєнгє єгєх юм. Харин 10 хvvхдийн аав, ач зээгээ тэвэрсэн євєє тулдаа л єр нэхлээ. Ренчин Бямбаяв багш гурван талх авч байсан юм билээ. “Яах нь вэ багш аа, наад олон талх чинь хатчихдаггvй юм уу” гэхэд “Vгvй ээ. Би нэгийг нь єрєндєє єгч, нэгийг нь єєрєє иддэг, vлдсэнийг нь зээлvvлдэг юм” гэж байсанчлан тvvн шиг би зээлvvлсэн юмтай хvн шvv дээ. Долоон охин, гурван банди єсгєсєн хvн чинь. Нэг айлаас тэдэн тєгрєг, тэтгэвэрээ бvтэн жилээр зээлэхэд тэдэн цаас болно гэж байгаад зардлаа босгоод явж байлаа.

-Пробонд ямар дvр бvтээлгэж байсан бэ?

-Проб хийхэд хувилгаан, том зиндаа єндєртэй лам хvний дvр байсан. Уг нь, Халимаг жvжигчин тоглох байсан гэсэн. Тэгэхээр тэр хvнийг болиод би дvр бvтээх гэж байгааг бодоход пробонд орсон жvжигчдээс анхаарал татаж чадсан хэрэг.

Ер нь, Холливудын кино гэж ойлгоод очсон нь зєв байсан. Яагаад ингэж битvv, дулимагхан юм яриад байна гэхээр тэр талаар мэдээлэл vнэхээр бага байсан л даа. Проб хийхэд хувилгаан хvн байсан учраас лам хvн яаж алхдаг юм, хэрхэн завилж суух вэ, орхимжоо хаашаа ороох вэ гээд судлах хэрэгтэй байсан. Анх зохиолоо ссан мэдэхгvй байсан болохоор ийм дvр бvтээнэ гэж Монголынхоо ард тvмэнд ам гарч чадахгvй байсан. Ганц мэдэж баримжаалж байсан зvйл маань би болоод манай монголчууд маш их азтай юм гэж л залбирсаар нисч байлаа шvv дээ.

-Шинэ он гарсаар кинонд тоглох санал ирж байна уу?

-Одоогоор мэдэгдэж, сонсогдсон зvйл алга л байна. Би єєрєє Сvхбаатар аймгийн хvн. Жинхэнэ Дарьганга хийц гээд ярих юм бол манай аймаг алдартай. Гэхдээ сэтгэл эмзэглvvлсэн нэг зvйл байгаа нь Монголын дархад устаж байна. Их гvрний жанжлах бодлого гэж их аймаар юм байдаг. Урт цагааны дархан дээр ороод юм хийлгэе гэхээр Хятадын католог гаргаад ирнэ. Тэгээд алинаар нь цутгуулах вэ гэдэг. Эмээгийнхээ ээмэгний нэгийг нь хийлгvvлье гэхээр завгvй гээд байдаг. Vнэн хэрэгтээ завгvй биш чадахгvй байгаа юм шvv дээ. Тэгэхээр хятадууд багаж, хэвийг нь єгч, нэг ёсондоо дархчуудыг устгаж байгаа юм. Монгол дархан єєрєє хэвээ хийж, цутгадаг.

Би єєрєє дархан, энэ талаар багшилж байсан. Харин ярианыхаа тєгсєлд нэг зvйлийг ярихад “Балданпvрэв ээ чи ямар мэргэжилтэй вэ“ гэж єєрєє асууж байлаа. Олон юм руу гvйчихсэн хvн чинь энэ асуултандаа хариулт єгч чадахгvй л яваад байлаа. Харин 10 хvvхдийн аав, ач зээгээ тэвэрсэн євєє болохоор аав мэргэжилтэй юм шиг байгаа юм. Ач зээ нар минь 30 хол гараад явчихлаа. Нэг айлыг гурваас дєрвєн хvvхэдтэй гэж vржvvлээд vзэхэд ийм байна. Одоо ах нь 70 нэлээн гарчихлаа.

Тэгсэн ч уран бvтээл хийх цаг, хугацаа их байна гэж л боддог шvv. Єдєр бvрийг алтан шар нарыг харж хань ижил, vр, ачдаа харагдаад явж байх юм сан гэж их л бодох юм даа ах нь.Хvнд ер нь vvнээс эрхэм дээд шагнал, аз жаргал гэж юу байх вэ дээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж