“Интернэт найм”-ын уулзалт Францад болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

“Интернэт найм”-ын уулзалт Францад болж байна

Францын ерөнхийлөгч Николя Саркози. Фото AP

Францын ерөнхийлөгч  Николя Саркози Арабын орнуудын эсэргүүцэлд интернэтийн гүйцэтгэсэн үүргийг “Их наймын” саммитийн өмнө нээгдсэн интернэт чуулган дээр хэлэв.

Дижитал ертөнцийн төлөөлөгчид “интернэт найм”-ын (E-G8) чуулганд нэгдэн хоёр хоног чууллаа. Николя Саркозийн энэ уулзалтаар улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөд интернэтийн үүргийн талаар хөндөж, үүнийг зохицуулах хэрэгтэй юу гэдэг талаар маргаан явуулсан байна. Саркози Интернетийг хувьсгал гэж нэрлэн амьдралд олон зүйл өөрчилж байгааг онцолжээ. Мөн тэрээр Интернэтийг магтахын хажуугаар хуулбарлалт, хүүхдийн порно зэрэг хор хөнөөлтэй нь тэмцэх хэрэгтэйг чухалчиллаа.

Парист цугларсан 1500 төлөөлөгчийн дунд Google, Ebay ба олон нийтийн Facebook сүлжээний удирдлага ирсэн байв. Төлөөлөгчид энэ долоо хоногийн сүүлээр Францын Довил хотноо “Их найм”-ын лидерүүдтэй уулзана.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж