Хохирогчийн төлөөлөгчийг хуралд оролцуулах хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

Хохирогчийн төлөөлөгчийг хуралд оролцуулах хүсэлт тавьжээ

Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа болон Д.Янжмаа, Б.Болдбаатар нарын дөрвөн хүний хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэв. Гэвч улсын яллагч шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах хүсэлт тавьж, Шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хүлээн авснаар шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 4-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Б.Бямбаа нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэж сэжигтнээр татсан юм.

Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард тус шүүхэд болж Б.Бямбаа нарыг гэм буруугүй гэж үзэн, цагаатгах шийдвэр гаргасан ч шийдвэрийг дүүргийн II прокурорын газраас хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шүүхээр болсон билээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж