”Милан” Сусотой дөрвөн жилийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

”Милан” Сусотой дөрвөн жилийн гэрээ байгууллаа

Английн Премьер лигийн "Ливерпүүл" клуб 21 настай Испани хагас хамгаалагч Сусог албан ёсоор Италийн "Милан" клуб рүү явууллаа. Түүний хувьд өнгөрсөн улиралд "Альмериа" клубт зээлээр тоглож байгаад энэ улиралд "Улаанууд"-тай эргэн нэгдсэн боловч багийн ерөнхий дасгалжуулагч Брендан Рожерс түүнийг бараг талбайд гаргаагүйн улмаар багаасаа явна хэмээн яригдаж байсан нь ийнхүү биеллээ олж, улмаар "Милан" клубтэй дөрвөн жилийн гэрээг байгуулсан байна. Сусогийн хувьд Испанийн шигшээ багийн ирээдүй хэмээн яригдаж эхлээд байгаа бөгөөд Испанийн U-21 шигшээ багт тоглодог юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж