Олон улсын валютын сангийн тэргүүний албан тушаалын
төлөө өрсөлдөхөө Францын Сангийн сайд албан ёсоор зарласан гэж Agence France-Presse
мэдээлэв. Өмнө нь энэ хатагтайг хэвлэл мэдээллийн уг албан тушаалд өрсөлдөх гол нэр
дэвшигч гэж нэрлэж байсан юм. Хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн Доминик Стросс-Кан аргагүйн эрхэнд албан тушаалаасаа огцроод байгаа юм.
Европын комиссийн ерөнхийлөгч Жозе Мануэль Баррозу ганцхан
Лагардыг дэмжинэ гэдгээ 25-нд албан ёсоор зарлаад байна. Европ нэгдсэн
нэр дэвшигчээ зүтгүүлнэ гэж тэрээр өмнө нь хэлсэн юм. Францын дээд шүүх түүний эсрэг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр мөрдөн байцаалт
явуулж байгаа нь нэрээ дэвшүүлэхэд нь саад болохгүй гэдгийг Лагард өөрөө мэдэгдсэн байна. Европ АНУ-ын
хооронд энэ тушааалд зөвхөн европ хүнийг томилно гэсэн тохиролцоо байдаг гэнэ.
Ш.МЯГМАР